Манай хамт олон

Пластик центр ХХК нь 2016 онд үүсгэн байгуулагдаж  хаягдал гялгар уут дахин боловсруулах хуванцар хийцийн үйлвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн.
  
Бид Монголдоо анх удаа хаягдал гялгар уут дахин боловсруулж хуванцар бохирын сав болон бохирын хуванцар худгын иж бүрдлэгийг үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлсэн билээ. 

Бид өнгөрсөн хугацаанд  500 тонн орчим гялгар уут дахин боловсруулсан ба  “Бохирдлоор бид бохирдлыг шийднэ”  уриатайгаар нүхэн жорлонгийн доторлогоо болон бохирын хуванцар худгын иж бүрдэл зэрэг бүтээгдэхүүнээрээ 800 гаруй өрхийн хөрсний бохирдлын  асуудлыг шийдвэрлэсэн байна.

Бидний үнэт зүйл, эрхэм зорилго: 
 Ирээдүйдээ илүү сайхныг үлдээцгээе!
Монгол хүний ухааны хүчийг шилдэг технологийн шийдэлтэй хослуулан дахин боловсруулалтын үйлдвэрлэлээр үндэсний манлайлагч болно
Хүн
Инноваци
Бүтээлч сэтгэлгээ
Ёс зүй
Чанар
Байгаль орчин